Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал оруулав

2025-06-10 254 2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулав.

Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нэр дэвшигч Г.Занданшатарын боловсрол, ажилласан байдал, хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулбал:

Боловсрол

  • 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
  • 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
  • АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал:

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
  • 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
  • 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
  • 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Хөрөнгө орлогын мэдүүлэг: 

  • 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, барилгатай
  • Жилд 84 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 254 сая төгрөгийн орлоготой.
  • 80 сая төгрөгийн Ниссан Мурано авто машинтай
  • 15 сая төгрөгийн таван адуу
  • 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй
  • 286 сая төгрөгийн хадгаламжтай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал оруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомб

2025-06-10

Хакүхо М.Даваажаргал сумогийн холбооноос гарч буйгаа зарлалаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооноос гарч байгаагаа алб

2025-06-10

Наадмын сорилго барилдаан энэ сарын 28-ны өдөр болно

МҮБХ-ноос танилцуулснаар энэ зургаадугаар сард: Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:

2025-06-03