Ирэх амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

2025-05-27 4568 20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ сарын 20-ноос 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлжээ.

Уг аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой аж.

Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгож, дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргалаа.

Мөн тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15