Францын Ерөнхийлөгч эхнэртээ “мангасдуулсан”-аа тайлбарлав

2025-05-27 4426 16

Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эхнэр нь алгадаж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Ерөнхийлөгчийн онгоц Вьетнамын нийслэлд газардсаны дараа Э.Макроныг тэргүүн хатагтай түлхэж, нүүр лүү нь цохиж буй агшныг тэнд цугласан сэтгүүлчид бичиж авсан байв. Ерөнхийлөгч эхэндээ гайхсан мэт харагдавч дараа нь биеэ хянаж, угтаж буй хүмүүс рүү гар далласан.

Тэгвэл Францын Ерөнхийлөгчийн тамгын газар дээрх хэрэг явдлыг зүгээр л наргиа байсан гэж тайлбарлав. Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч үүнийг эхнэртэйгээ хамт байнга хийдэг шиг тоглоом шоглоом гэж хэлжээ. “Энэ бүхэн утгагүй зүйл” гэж Макрон хэлээд өмнө нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөрийг нь харуулсан видео бичлэгийг мушгин тайлбарлаж байсныг сануулав. Түүнийг Украинд айлчлах үеэр ширээн дээрээс амны цаас хумиж байгаа бичлэгийг ууттай кокаин гаргаж нуусан хэмээн шуугиж байсан юм.

Макрон Вьетнамд айлчлах үеэрээ долоон тэрбум еврогийн үнэ бүхий 20 ширхэг Airbus онгоц нийлүүлэх гэрээ, мөн эрчим хүч, хиймэл дагуул ашиглах, вакцин үйлдвэрлэх, төмөр зам болон бусад салбарт хамтран ажиллах 30 гаруй гэрээнд гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07