Ц.Туваан: Нефть импортлогч компаниуд валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн

2025-05-26 3525 18

Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмээд байгаа асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийлээ.

-АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ. Ямар үндэслэлээр үнэ өсгөсөн хэрэг вэ?

-Бид нефть импортлогч компаниудтай 05 дугаар сарын 5-нд ярилцаад, тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс  баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа биензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн.

Нефть импортлогч компаниуд валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн.

Салбар яамны зүгээс үнэ нэмсэн асуудалд шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд,  Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.

Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана.

-АИ-92 бензин нийслэлд нэг литр тутамдаа 200, орон нутагт литр тутамдаа 500 төгрөгөөр өсөж байна. Нефть импортлогч компаниудад торгууль тавих уу?

-Өмнө нь торгууль акт тавигдаж байсан. Торгууль тавих шаардлага үүсвэл тавь гэдэг талд нь зогсоно. Бид ард иргэдийнхээ талд байна.

Ярьсан тохирсондоо хүрэлгүй шийдэж байгаа бол бид ч бас зохих арга хэмжээг авна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17