“Ла Си До”-ийн бэлэглэсэн сонгодог үдэш

2025-04-14 3907 3

Монгол Улсын Консерваторын багш Б.Энх-Амгалангийн үүсгэн байгуулсан “Ла Си До” сургалтын төвийн сурагчид “Viola and Violin 3” концертоо энэ үдэш толилууллаа.

Одоогоос 10 жилийн өмнө үүдээ нээж байсан тус сургалтын төвийн Ч.Цэлмэг, А.Сэцэнгуа, Ц.Нандин-Учрал, Т.Даваабаяр, Г.Эгшиглэн, Т.Мишээл, Г.Тэнгис нарын найман сурагч дэлхийд алдартай хөгжмийн зохиолуудыг эгшиглүүлж, үзэгчдийн сонорыг мялаав. Тодруулбал, В.Монти, Ф.Зейц, Ж.Акколай, С.Форсайт, Сибелиус, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Г.Алтанхуяг зэрэг дэлхийн болон Монголын алдартнуудын сонгодог бүтээл бяцхан хөгжимчдөөр дамжин эгшиглэв.

Энэхүү тоглолтын онцлог нь Б.Энх-Амгалан багшийн шавь нар дэлхийд алдартай хөгжмийн зохиолуудыг симфони найрал хөгжимтэй хамтран тоглосон явдал юм.

Удирдаачаар Д.Нямдаш, Ц.Гансүх нар ажилласан байна. “LaSiDo” сургалтын төвд хийл, төгөлдөр хуур, эрдүү хийл, морин хийл, аргил хийл зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хичээллэх боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03