“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөллөө

2025-04-15 3802 1

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг өнгөрсөн шөнө албадан чөлөөллөө. НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяанд байдаг тус барилга 1952 онд ашиглалтад орсон ба 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ.

Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон боловч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан юм. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон уг барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэр 2010 онд гарчээ. Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй. Гэвч тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хуучин удирдлагууд ямар ч төлбөр, түрээс төлөхгүй ашиглаж иржээ.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар  “Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” хэмээн мэдэгдэж байв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04