“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

2025-04-10 3610 45

“Но-той ногоон” буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан 20 гаруй хоног үргэлжилсний эцэст шийдвэрээ танилцууллаа. Шүүгч гэм буруугийн шийдвэрээ танилцуулахдаа

  • “Шүүгдэгч А.Ганхуягийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч болон хамжигчаар оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч А.Чойжилсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч Д.Цогбадрахыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч О.Сүхбаатар, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, Б.Мөнхболд нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцлоо. 

Улмаар,

  • Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4-н 1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаанд хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн  3.1.1, 3.3, 3.4, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар яллахаар болсон.
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, хоёр жил зургаан сар зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, гурван жил хорих ял оноолоо.

Шүүгдэгч А.Ганхуягт, С.Жавхлантбаатар нарт оноосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ. Тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлнэ. Шүүгдэгч А.Ганхуягийн 278 хоногийг хорих ялд нь оруулан тооцно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16