Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

2025-03-24 4629 3

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзжээ.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Өнгөрсөн жилийн наадамд урьд өмнөх жилүүдээс олон буюу 28 бөх халтирснаас дөрөв нь бэртэл, гэмтэл авсан. Энэ бол тоглоом биш. Төрийн мөнгө уйлахгүй гэж хандаж, судалгаа, шинжилгээгүй хандсан. Алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцоорой гэж хэлье.

Ийм алдаа дахин гаргахгүй байх хэрэгтэй. Гүйцэтгэгч нартаа хяналт сайн тавих хэрэгтэй” гэсэн бол “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Өнгөрсөн жил буруу жийргэвч хийсний улмаас бөхчүүд их гэмтсэн” гэсэн байна.

Түүний хэлж буйгаар “Хиймэл зүлэгний доор нэлээн зузаан бетон буй. Бетоныг арилгаад зүлэг тарья гэхэд тавдугаар сарын дундаас эхлээд урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Хамгийн сүүлийн арга хэмжээ зургаадугаар сарын 14-нд дуусна. Үүний дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид та бүхний санал, хүсэлтийг нэгтгээд наадмын комисс, нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Хиймэл зүлгийг Европ болон ОХУ-аас нийлүүлдэг. Ямар хиймэл зүлгээр солих шийдвэрээ хурдан гаргаж, та бүхэнтэй ярилцаж бөхчүүдтэйгээ туршилт хийе. Энэ жил баяр наадам болохоос өмнө зүлгэн дээр бөхчүүдтэйгээ хамт тест хийе гэсэн бодолтой байна. Мөн хиймэл бороо оруулж туршиж үзье гэсэн санал тавьж байна” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07