НЦУГ: Мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл бий

2025-03-24 4235 2

НЦУГ-аас “Ноорог”-ийн ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.  

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул “Өнгөрсөн шөнө нэр бүхий иргэн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн албан хаагчтай холбогдуулан ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор дотоод . Дотоод хяналтын процесст бас хугацаа шаардагдана.

Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.

Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно” гэв.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван: “Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай олон хүний оролцоотой хийгддэг. Монгол Улсын иргэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд тус бүлэглэлийн хүмүүсийг албадан баривчилж авчирсан. Түүнчлэн 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэл гэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад хоёр этгээдийг баривчилсан. Мөн Б-ийн бүлэглэл гэж байгаа. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн Энэ төрлийн гэмт хэрэг нь маш олон иргэнийг санхүү, эдийн засгийн хувьд хохироохоос гадна амиа хорлох хэмжээнд хүртэл хүргэдгээрээ аюултай. Өчигдөр цахим орчинд мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү  Гэмт бүлэглэл, мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэн нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн сөрөг довтолгоо хийж, хууль сахиулах байгууллагын ажилтныг татан оруулах зэрэг нийтлэг арга хэрэглэдэг.

Одоогийн байдлаар гурван иргэн цагдан хоригдсон. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08