Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойн хязгаарлалтыг энэ бямба гарагаас эхлүүлнэ

2025-02-20 4841 4

Энэ сарын 22 буюу бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойн хязгаарлалт үйлчлэхээр болжээ.

Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн удирдлагын төвийн холбогдох албаныхан мэдээлэл хийх үеэрээ “Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ны өдрийн хүртэлх хугацаанд зургаа хоног өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл  хязгаарлалт хийх гэж байна.  Өвлийн бүсчлэл хэвээрээ. Таван Шарын уулзвараас зүүн тийш Чулуун-Овооны уулзвар. Хойшоо 32-ын уулзвар. Урд хэсэг МИС -ийн уулзвар, 120 мянгатын уулзвар байгаа. Нэмэгдсэн нь МИС -ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам нэмэгдсэн. Мөн Махатма Гандигийн гудамж нэмэгдсэн. Урагшаа И Мартын уулзвар хүртэлх зам нэмэгдсэн. Иргэд та бүхэн зургаа хоногийн хугацанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлэх байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн, 23-нд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн, 24 нд улсын дугаар нь сондгойгоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Хязгаарлалтад  гадаадын зочин төлөөлөгч айлчлалын машин, дипломат байгууллагын машин, банк, хэвлэл мэдээллийн таних тэмдэгтэй машин, мөн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын унаа орохгүй” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22