Ёкозүна Хошорюүд зориулсан баярын парадад 25 мянга гаруй хүн оролцжээ

2025-02-17 3995 11

Сүмо бөхийн шинэ Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнд зориулсан парад хоёрдугаар сарын 16-ны өдөр Чиба мужийн Кашива хотын Кашива өртөөний орчимд  болжээ. Баярын парад 660 метр буюу Кашигава өртөөний баруун захаас зүүн зах хүртэл үргэлжилсэн ба 25 мянга гаруй хүн цугларч, ёкозүна цол хүртсэнд нь баяр хүргэсэн байна.

Хошорюү С.Бямбасүрэн цугларсан олонтой мэндчилж, ахлах сургуульд сурдаг байхдаа үйлчлүүлдэг байсан рамен болон шарвингийн мухлагаараа зочилжээ. Тэрбээр 2015 онд Япон улсыг зорьж, Чибагийн Ниппон Спорт Шинжлэх Ухааны Их Сургуулийн Кашива ахлах сургуульд гурван жилийн хугацаанд сурч, төгссөн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19