Ж.Энхбаяр: Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонь авах захиалга ирсэн

2025-02-17 4110 39

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.17/ Дархан-Уул аймагт болж байна.

Тус арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлсэн бол төслийн зохицуулагч Л.Баяртулга “МАА-н ЭЗЭН” төслийн танилцуулга, арга хэмжээний хүлээгдэж буй үр дүн болон “Цахим хоршоо” төслийн талаар мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оролцож, мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцлон тэмдэглээд “МАА-н ЭЗЭН” төсөл “Гадаад зах зээлд махаа гаргахад бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ” гэсэн асуултад хариулт өгөхөд  чиглэж буйг дурдлаа. Сүргийн цөм бүтцийг зөв зохион байгуулснаар өндөр үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эрдэст тэжээл бага хэмжээгээр хэрэглэхэд ч хурганы мах төлөгнөөс илүү жин татаж буй үр дүнг танилцууллаа.

Түүнчлэн Зүүн өмнөд Ази, Арабын орнууд, Ойрхи Дорнодын зах зээлд мах нийлүүлж эхэлсэн бөгөөд Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонины захиалга ирсэн талаар дурдсан байна. Монгол Улс өндөр үнэ бүхий махны зах зээлд өрсөлдөх цаг болсон тул малын тэжээл, үржил селекцийн бодлогод реформ хийх цаг болсныг онцлон тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10