Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийн цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн, түүнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноов. Мөн хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэргийг сануулбал, С.Гал-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж эхэлсэн байдаг. Анх уг хэргийг шалгасан мөрдөгч нь цэргийн тэтгэвэрт гарснаар С.Гал-Эрдэнийн хэрэг найз нөхдийн харилцаатай байсан О.Жамъянсүрэнд хуваарилагдсан байна.
С.Гал-Эрдэнийн эхнэр “О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиглан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаж, завааруулах гээд байна. ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн” хэмээн АТГ-т гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гал-Эрдэнээс ахлах дэслэгч О.Жамъянсүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард тус бүр нь нэг сая төгрөг хоёр удаа шилжүүлсэн нь тогтоогджээ. О.Жамъянсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өмнө нь гаргаж байсан ч С.Гал-Эрдэнэ эс зөвшөөрсөн тул ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. С.Гал-Эрдэнийн хувьд О.Жамъянсүрэнг 2019 оноос хойш таньдаг болсон, адууны наймаа хийсэн, мөнгө зээлж байсан тохиолдлууд ч байснаа шүүхэд мэдүүлжээ. Уг хоёр сая төгрөгөө ч наадамд дээгүүр давхисан морины байны хишиг хэмээн зээлдүүлсэн гэжээ.
Харин гэрчээр оролцсон Сэлэнгэ шүүхэд “Тухайн үед нөхөртэйгөө таарамжгүй байснаас үүдэн айлгах гээд АТГ-т гомдол гаргасан. Тэд хоорондоо утсаар юу ярилцсаныг би мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ. Ямартаа ч шүүхээс хахууль өгсөн, авсан хоёрыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноолоо. Мөн хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 cэтгэгдэлтэй
5OtgKYdK90i
JSXMmIYSBb2
x3NmZcOjGVK
islLy92hIwm
CY30qKoUMkv
R1Akh3ifOQC
8cYP0omBHct
eFVmnVpXmac
H0PLBKiLUeq
3Zumy1Rr6V3
jzzg08EYiDJ
e2NPNCrGbBy
kCAnZ0CkNyR
x99ynUAJKjw
99LZY8f2Mbz
5EtFnr8L9sJ
0pk5VheqH8U
e1SGU1EPOjo
yTRF4oPWbWh
vDKsQlUEkSU
vStOL8kz3O5
1ZczkHtO72p
aZ6jn9KAKgO
HyPYTll1dzD
x7fKi0nFD1c
6VRCqzdAnRA
riLmdma7oQ6
M3nVGplJ7dV
shFkZI11yNd
Bc1uh0l6mUO
kKCWyfv9lp1
VXr8FoiRoOH
GzoRWWV3CdW
sy6voW8235Y