Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 2014 оноос хойших 10 жилийн хугацаанд хоёр их наяд төгрөгийг утаан дотор замхруулаад алдчихаж, Монголын төр.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголын үеэр нэр бүхий иргэд угаартаж нас барсан иргэдийн “тоо”-оор тоглолт хийж байгааг шүүмжилсэн. Өнгөрсөн жилүүдэд 163 хүн угаартаж нас барсан гэж танилцуулсан бол Шүүх эмнэлгийн хүрээлэнгээс 779 гэсэн тоог гаргасан байна.
Сонсгол дээр ээж, хүүхэд нь угаартаж нас барсан н.Амарзаяа гэх эмэгтэй “Ээж, хүүхдээ угаартаж нас барсан гэдгийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү” гэж өөрийг нь дарамталсан тухай ярьсан нь олныг цочоогоод байна. Ийм байж болох уу!? Үнэхээр ийм дарамт байдаг бол хэчнээн хүн амаа үдүүлсэн бол гэх асуулт ч урган гарна. Буруутай этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооц.
Амьд явах эрх бол хүний бүх эрхийн суурь. Тиймээс амьд явах эрхийг ярихгүйгээр хүн бусад эрхээ эдлэх ямар ч боломжгүй. Бид амьд баймаар байна…
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй