Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо

2025-02-04 3966 35

Нийслэлийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 18:00-21:00 цагаас бусад үед хог хаяхыг хориглох шийдвэр гаргасан байна. Энэхүү зохицуулалт нь авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан хог ачилтыг шөнийн цагаар хийх нөхцөл бүрдүүлж байгаа аж.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгах, дахивар хогийн савуудыг байрлуулах, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр тээвэрлэх ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн иргэд машины цонхоор тамхины иш болон бусад хог хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт анхаарч, зөрчил гаргасан тохиолдолд харьяа хороо, дүүрэгтээ мэдэгдэн хариуцлагатай хандах хэрэгтэй” байна гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08