Ирэх сарын нэгнээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчино

2025-01-29 3979 38

Өнгөрсөн хоёрдугаар сард НИТХ-аас  тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлтийг оруулсан. Энэ дагуу нэгдүгээр сарын 1-ээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих байв. Гэвч программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулсан.

Тэгвэл ирэх сарын 1-ээс буюу энэ бямба гарагаас тус шийдвэр хэрэгжиж, иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчихоор болжээ. Харин үүнд Чингис хаан олон улсын нисэх буудал руу явдаг X:19, X:20 чиглэл хамаарахгүй аж. Хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой ба автобуснаас буух бүрдээ төхөөрөмжид Umoney картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдэлнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Үүнд хугацаа хамаарахгүй. Харин өдөрт дөрвөөс дээш удаа  зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Учир нь Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07