Э.Бат-Үүл Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын зөвлөхөөр ажиллана

2025-01-27 3642 46
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Долоо хоног бүрийн бямба гарагт хуралддаг тус шуурхай штаб нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар шуурхай штабын зөвлөхөд түгжрэл бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа танилцуулж, зөвлөгөө авчээ.

Э.Бат-Үүлийг ийн зөвлөхөөр ажиллах болсныг намын нөхөд нь шүүмжилж байгаа юм. Харин тэрбээр “Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замаар суурь хийсэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж байгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар оруулах, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан хүн. Санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 16 онд ажлаа өгснөөсөө хойш уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн. Бас аль нэг намын цахилгаан станц, зам барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүй юм гэж хэлсээр байтал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Харин одоо саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж” гэж хариу барьсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06