Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

2025-01-27 3410 2

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо.

Ингэснээр Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү, өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэх боломжтой болж байгаа юм. 2002 оны Кюүшү башёд анх Асашёорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын амжилтын буухиа эхэлсэн билээ. 23 жилийн дараа үеэл дүү нь ийн түүнийг залгамжилж байна.

Хошорюү С.Бямбасүрэн 2020 оны Аки башёд анх дээд зиндаад барилдаж, анхны түрүүгээ 2023 оны Нагоя башёд хүртэж байв. Үүнээс хойш 2023 оны Аки башёд анх озэки цол хүртэн, барилдсан бүх башёдоо качикоши буюу доод тал нь найман даваа авч, 50-аас дээш хувийн амжилт үзүүлжээ.

Хацү башёд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн “Өмнөх башёгийн сүүлийн өдөр би өөртөө Хацү башёд түрүүлнэ гэж амласан. Энэ башё бол ёкозүна цолны төлөөх башё байлаа. Өдөр бүр бүрэн анхаарлаа төвлөрүүлж, ялалт авахыг зорилоо. Дэвжээний багш маань барилдаан бүртээ хүссэнээрээ барилдаж, сайхныг нь мэдэр гэж хэлсэн. Энэ үгс намайг урамшуулсан” гэж ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28