
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13 цагаас эхэлнэ.
2025 оны эхний барилдаан болох тус барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд оролцохоор бүртгүүлжээ. МҮБХ-оос 2025 оны 01-р сараас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах нэр бүхий 16 барилдаанд бөхчүүдийн чансааг харгалзан барилдуулахаар шийдвэрлэсэн.
Барилдах бөхчүүд нь дараах журмын дагуу барилдаанд оролцоно. Үүнд:
- Улсын цолтой бөхчүүд нэр бүхий 16 барилдаан болон уламжлалт барилдаануудад шууд орно;
- Аймгийн цолтнууд чансаагаар улс, аймгийн цолтны шинэ хэлбэрийн 128 бөхийн барилдаанд оролцоно;
- Уламжлалт болон аймаг цэргийн цолтнуудын барилдаанд эрэмбийн дагуу оролцоно;
- Сумын цолтон ба залуу бөхчүүд намрын улирлаас хойш зохиосон барилдаануудад гаргасан амжилтын чансаагаар оролцоно. Уламжлалт болон, аймаг цэрэг мөн сумын цолтны барилдаандаа эрэмбийн дагуу оролцоно;
- Аймаг цэргийн цолтны тухайн сарын барилдаандаа шөвгийн 4-т (8-д) шалгарсан бөхчүүд шинэ хэлбэрийн барилдаанд шууд оролцоно;
- Сумын цолтон ба залуу бөхчүүд тухайн сарын барилдаандаа шөвгийн 8-д (16-д. Энэ нь бүртгүүлж буй барилдаанд нь бүртгүүлсэн улсын цолтны тооноос хамаарах) шалгарсан бөхчүүд шинэ хэлбэрийн барилдаанд оролцож чансааны оноогоо нэмэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Imagine being able to traverse the dynamic Iraqi business landscape with ease, armed with the most comprehensive and up-to-date Iraq business directory at your fingertips. Welcome to Businessiraq.com, where meticulously curated online business listings connect local and international businesses seamlessly, opening avenues for collaboration and expansion. Delving into this robust platform unveils a wealth of opportunities, from the latest business news in Iraq that keeps you attuned to market trends and policy changes, to a treasure trove of Iraq jobs, offering uniquely tailored career prospects in the region. For entreprises eyeing strategic market entry or expansion, Businessiraq.com serves as an invaluable compass, with its tender opportunities directory making early access to lucrative bids a reality. Experience the power of connection and insight with Businessiraq.com, your gateway to the multifaceted world of Iraqi business