БНСУ-д долоо хоногийн турш гашуудал зарлалаа

2024-12-30 1654 0

Өмнөд Солонгосын Чэжү Эйр компанийн Боинг 737-800 загварын зорчигч тээврийн онгоц өчигдөр өглөө улсын өмнөд эргийн Муаны олон улсын нисэх буудал дээр осолдож, 179 хүн амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Онгоц нисэх буудалд газардахдаа дугуйгаа гаргаж чадалгүй элгээрээ гулсаж, нисэх буудлын хамгаалалтын хана хашаа мөргөж улмаар дэлбэрч осолдсон билээ.

Осол гарсны дараа хоёр хүнийг аварсан ч үлдсэн 179 хүн амь насаа алдсан нь тодорхой болсон. Ослын үеэр аврагдсан хоёр хүн 25, 33 настай онгоцны үйлчлэгчид байна. Зорчигчдын 173 нь Өмнөд Солонгосын иргэд байсан бол Тайландын хоёр иргэн байжээ. Хамгийн бага нь гурван настай хүүхэд, хамгийн ахмад нь 78 настай байсан. Бусад зорчигчид ихэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байжээ.

Ослын шалтгааныг тогтооход зайлшгүй хугацаа шаардлагатай байна гэдгийг Өмнөд Солонгосын нисэх хүчин, агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй хэд хэдэн шалтгаан байна гэж үзэж байгаа аж. Нэг зорчигч гэр бүлийнхээ хүн рүү онгоц сүйрэхээс өмнө нэг далавч шувуун сүрэгтэй мөргөлдсөн тухай зурвас бичсэн байна. Ерөнхийдөө шувуун сүрэгтэй мөргөлдсөн, цаг агаарын байдал муу байсан зэргээс үүдэлтэйгээр онгоц осолдсон байж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ шувуун сүрэгтэй үнэхээр мөргөлдсөн үү, мөргөлдсөн бол энэ нь ослын жинхэнэ шалтгаан байсан уу гэдэг нь тодорхой бус байгаа юм.

Ослын жинхэнэ шалтгааныг тогтооход зайлшгүй хэрэгтэй хоёр хар хайрцгийг олсон бөгөөд нэг нь бүхээгийн дууг бичдэг бол нөгөө нь нислэгийн мэдээллийг бичиж авсан байгаа аж. Хар хайрцгуудыг уншсаны дараа ослын шалтгаан тодорхой болно.

Нөгөөтэйгүүр онгоцны нисгэгчийн чадвар, туршлага бага байсан нь осол гарах гол шалтгаан байсан гэх мэдээлэл гараад буй. Онгоцны нисгэгч өмнө нь 6,800 цаг нислэг үйлдсэн, туршлагын хувьд тийм ч нимгэн байгаагүй. Уг нислэг Тайландын нийслэл Бангкок хотоос хөөрөөд таван цаг орчмын дараа Муанд газардахдаа сүйрсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12