П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийг зодож болохгүй, 2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна

2024-12-24 2266 1

Өчигдөр цахим сүлжээнд (2024.12.23) сурагчаа алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан.  Архангай аймагт болсон энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.

Сурагчаа алгадаж, өшиглөсөн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Багшийн ёс зүйн зөрчил бүхий харамсалтай хэрэг Архангай аймагт гарлаа. Боловсролын газар ажиллахад нотлогдсон, багш өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй. Тиймээс 2025 оныг бид Багшийн ёс зүйн жил болгон зарлаж, тэдний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10