Ховд аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2024-12-16 2196 1

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдол гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тодруулбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дээж явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 25-285, 25-286 дугаартай шинжилгээгээр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь оношлогдож, баталгаажсан байна.

Иймээс тус сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07