“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

2024-12-03 2423 1

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Монгол-Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд “Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгууллаа.

Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай. “Намжилын Норовбанзад” дурсгалын мөнгөн зоосыг 2 унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, смартминтинг, хай рилийф (Smartminting, High Relief) технологиор Койн Инвест Траст компанид үйлдвэрлэжээ.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг “12 жил” цувралын “Могой жил” мөнгөн дурсгалын зоосыг монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, Smartminting, High Relief технологиор үйлдвэрлүүлсэн бөгөөд “Могой жил” франчайз зоос 3 төрөл, “Лихтенштэйн 100 жил”, “Эргэлт”, “Үлэг гүрвэл Aves” зэрэг дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргасан байна.

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23