Энэ сарын 27-30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.
27-29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус.
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 28-аас нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй