Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

2024-11-25 2058 2

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмч нар болон бөөрний диализ аппаратад орсон өвчтөнүүд халдвар авсан байх магадлалтай гэх мэдээлэл иргэдийг цочролд оруулаад байсан.

Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх хэвлэлийнхэнд “Үйлчлүүлэгч манай эмнэлэгт ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний болон амьсгалын, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орсон. Тухайн өвчтөн маань Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтад байдаг байсан. Тухайн иргэн олон эрхтэний дутагдалтай учраас бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд орсон. Эмчилгээг хийхэд нэг удаагийн нэг ширхэг дусал орох боломжгүй битүү системтэй иж бүрдлийг хэрэглэсэн учраас бусад өвчтөнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэсэн оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийсэн эмч нарт халдвар дамжих эрсдэл байхгүй. Задлангийн эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хамгаалах хувцас хэрэгсэлтэй ордог” хэмээн мэдэгдэж байсан.

Гэсэн ч Цэргийн төв эмнэлэг албан хаагчдаа шинжилгээнд хамруулсан ба хариу нь сөрөг гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10