“Скай хайпермаркет” ХХК Имарт ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарав

2024-11-15 1214 1

“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарч амжилтаа дахин бататгалаа.

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдсэн бол энэ удаа 24 -р байранд эрэмбэлэгдэн жил бүр тогтмол амжилтаа ахиулан ажиллаж байна.

“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 24 -рт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан 5 үзүүлэлтийг товч дурдъя.

• Борлуулалтын орлогын эрэмбээр 36

• Татварын орлогын эрэмбээр 47

• Даатгуулагчийн тооны эрэмбээр 13

• Ашгийн хэмжээний эрэмбээр 57

• Хөрөнгийн эрэмбээр 32

Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотод дөрвөн салбар дэлгүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Тун удахгүй тавдугаар салбар дэлгүүрийн үүд хаалгаа нээлтээ хийх гэж байна. Хэрэглэгч болон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, цаашдаа илүү амжилтыг хамтдаа бүтээлцэх Имартын хамт олонд амжилтыг хүсэн ерөөе.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тендер нэрээр төсвийг цөлмөгч нарт хариуцлага тооцъё

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр

2025-06-25

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18

Энэтхэгийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагуурыг олжээ

Энэтхэг улсын Ахмедабад хотод Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэн ниссэн зорчигч тээврийн Бои

2025-06-18