Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд найрамдах Казахстан улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байгаа юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Ерөнхийлөгч К.Токаев гэж хэн бэ?
Тэрээр 1953 оны тавдугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. Их жузын Жалайр овгийн хүн. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб, Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үг юм.
- К.Токаев 1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи төгссөн.
- 1975 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч
- 1975-1979 ондЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан
- 1979-1983 ондЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
- 1983-1984 ондБээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч
- 1984-1985 ондЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
- 1985-1991 ондЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
- 1992-1993 ондБНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд
- 1993-1994 онд БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд
- 1994-1999 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд
- 1999-2002 ондБНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд
- 2002-2003 ондБНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- 2003-2007 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд
- 2007-2011 ондБНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга
- 2011-2013 ондНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга
- 2013-2019 ондКазахстаны Сенатын даргаар ажиллаж байсан.
- Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа 2019 онд болсон ээлжит бус сонгуулиар К.Токаев төрийн тэргүүнээр сонгогдсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Your blog is a beacon of light in the often murky waters of online content. Your thoughtful analysis and insightful commentary never fail to leave a lasting impression. Keep up the amazing work!
Your blog is a testament to your dedication to your craft. Your commitment to excellence is evident in every aspect of your writing. Thank you for being such a positive influence in the online community.
süpürge servisi garantisi İşini özenle yapan bir ekip, teşekkür ederim. https://doomelang.com/read-blog/38050