Rain буюу Жун Жи Хун: “Монголчууд ажилдаа мориор явдаг уу”

2024-09-05 4000 1

 “Миний байшин” олон ангит киногоор монголчуудад танил болсон Солонгосын алдарт жүжигчин Rain буюу Жун Жи Хуны Монгол дахь тоглолт энэ есдүгээр сарын 15-нд Hit Park-д болох гэж байна. Тэрээр 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нарын хамт “Super Concert” тоглолтоо хийх юм. Уг тоглолтыг Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны албан ёсны энтертайнмент “Evandis” компани зохион байгуулж байгаа аж.

“Super Concert”-ын тасалбар хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа ажээ.

Evandis Entertainment -ын үүсгэн байгуулагч John Ко( Го Сон Хун )-ийн хэлснээр Rain “Монголчууд ажилдаа мориор явдаг уу?” гэж асуужээ. Тэрээр Монголыг үнэхээр хөгжөөгүй улс гэсэн ойлголттой байгаа гэнэ. Тиймээс Rain Монголд ирснээр Монголын гадаад сурталчилгаанд үнэхээр том ахиц гарна гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

1982 зургаадугаар сарын 25-нд БНСУ-д төрсөн дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Жун Жи Хун нь уран бүтээлийн нэрээ Rain гэж нэрлэсэн нь бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно гэх утгатай гэнэ. Тэрээр Солонгосын алдарт жүжигчин Ким Тэхи-тэй 2017 онд гэрлэн, хоёр хүүхдийн эцэг, эх болжээ.

Хүүхэд байхдаа урлагийн авьяастай ч  ядуу гэр бүлд төрсний улмаас мэргэжлийн сургуульд сурч чадахгүй байсан гэдэг. Түүний ээж хоолны газар аяга угаагч хийдэг, чихрийн шижин өвчтэй байсан аж. Ядуу амьдралтай байсан учир ээж нь эмчлэгдэж чадахгүй харамсалтайгаар нас баржээ. Ээжийгээ өөд болсны дараа Rain энэ амьдралд юу ч тулгарсан даван туулж, заавал амжилтад хүрнэ гэж өөртөө болон ээждээ амласан гэдэг. Rain нь Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравдугаарт бичигдэж, 2006, 2011 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарсан түүхтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байгаа Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд 43 орн

2026-04-20