Наймдугаар сарын 30-ны өдрийг “Таеквондогийн өдөр” болгон зарлалаа

2024-09-02 3967 1

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байгаа.

Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан юм.

Түүний медаль хүртсэн өдөр наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарласан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23