Р.Эрдэнэбүрэн: УИХ-ын гишүүд, яам, Тамгын газрынхан автобусаар зорчино

2024-09-02 677 1

“20 минутын хот” үндэсний хороо өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улсын сайд, “20 минутын хот” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Есдүгээр сард зам завсарын ажил үргэлжилж олон газар зам хаана. Мөн дээд хэмжээний айлчлалууд их байна. Тиймээс иргэдийнхээ дунд санал асуулга явуулж дугаарын хязгаарлалт хийх эсэхээр шийдвэр гаргахаар боллоо. Нийтийн тээврийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах асуудлаар ярилцлаа. Үүнийг төрийн байгууллагууд эхлүүлэхээр шийдвэрлэж байна.

Өнөөдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам, Тамгын газрынхан эхний ээлжид автобусаар зорчиж, машинаасаа татгалзах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Дугаарын хязгаарлалт эхэн үедээ үр дүнтэй байсан. Сүүлдээ машины тоог улам нэмэгдүүлэх болсон. Тиймээс энэ жил дугаарын хязгаарлалтыг ашиглавал ашиглаад ирэх жилээс өөр арга хэрэглэнэ. Ирэх хавраас цахилгаан дугуйн замыг явган хүний замтай давхцуулахгүй байхаар зохицуулна. Энэ асуудлаар нийслэл дээр зураг төсөл хийгдэж байгаа. Мөн цахилгаан дугуй жолоодох насны хязгаарыг тодорхой болгоно, үнэмлэхжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “2024 оны төсөвт Авто замын сангийн хөрөнгө 77 тэрбум төгрөг байсан. Энэ мөнгөөр зургаадугаар сард замаа засаад зарцуулаад дууссан. Одоо хийгдэж байгаа ажлууд бол Улаанбаатар хотоос гаргасан бондын санхүүжилт. Бондоо гаргаж мөнгө босгоод тендерээ зарлаад хийж байгаа ажил. Улаанбаатар хотын авто замын 70 орчим хувийг засварлаж байгаа.

Ордонд ажиллаж байгаа бүх хүн автобусаар зорчдог болно.

Гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийг “Содон” хороололтой холбосон замын ажил хоёр айлын газар чөлөөлөлтөөс болоод удааширсан. Төсвийн тодотголын дараа хамгийн сүүлийн айлд нь дөрвөн тэрбум төгрөгийн нөхөн олговор өгч гацааг арилгахаар болсон” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жө Монголд айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн

2024-09-03

Наймдугаар сарын 30-ны өдрийг “Таеквондогийн өдөр” болгон зарлалаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг а

2024-09-02