Э.Оюунболдын “Үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээх” хүсэлтийг маргааш шийднэ

2024-07-07 3361 1

Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсэв. Ялангуяа улсын арслан Э.Оюунболдыг барилдах эсэхийг бөх сонирхогчид сонирхож байна. Тэгвэл Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлжээ.

Тус шаардлагад,

  1. Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг надад хууль журмын дагуу мэдэгдээгүй болон бусад шинжилгээ өгсөн бөхчүүдэд хандан тэднийг олон нийтэд шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлүүлсэн нь тамирчин миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  2. Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг өнөөдрийг хүртэл надад гардуулж, өгч танилцуулаагүй болохыг тогтоолгох,
  3. Допингийн эсрэг байгууллага намайг 2019 онд допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол “Олон улсын дүрэмд заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар нэгэн шинжилгээ авахгүй байх ёстой” атал 2021 оны 08-р сарын 17-ны өдөр шинжилгээг авсан нь тамирчны эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  4. 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьц Допингийн эсрэг байгууллага хэд хоног ямар нөхцөлд байлгаж, хадгалалтын журмыг сахисан эсэхийг тогтоолгох,
  5. 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу хэдний өдөр явуулсныг тогтоолгох,
  6. БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний хариу яагаад 2 сар илүү хоног болсныг тогтоолгох,
  7. Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад гэмтэл бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ тайлбарлах гэхээр хүлээж авдаггүй байсныг тогтоолгох,
  8. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 10-р сарын 03-ны өдөр Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагууд болох Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг хуулийн байгууллагаас хойшлуулахгүйгээр саатуулан шалгахад их хэмжээний допингийн төрлийн эм бэлдмэл их хэмжээгээр илэрсэн мэдээллийг гаргасан. Тэд чиг үүргийн дагуу допингтой тэмцэж байсан уу эсвэл допингийн төрлийн эм тариагаар ашиг орлого олох зорилготой ажиллаж байв уу гэдэгт тайлбарыг гаргуулж авах,
  9. Ж.Хатанбаатар ерөнхийлөгч ажлаа өгсөн гэх атлаа яагаад одоогийн Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлд (2023.10.25-ны өдөр бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн) байдаг, энэ нь тэрээр ажиллаж байсан он жилүүдийнхээ явцад гаргасан алдаа зөрчлүүдээ нуун далдлах зорилго агуулж байгаа эсэхийг тогтоолгох,
  10. Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү

Түүний шаардлагыг Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн авчээ. Улмаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүний маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон эрх бүхий комисс шийднэ гэв.

Дээрх хэрэгтэй холбогдуулан МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь маргааш/2024.07.08/ 15.00 цагт хуралдахаар болжээ. Тус комиссын даргаар П.Мөнхжаргал /хуульч/, О. Амгаланхүү /эмч/, Ж. Эрдэнэбаяр /хуульч, өмгөөлөгч/, Д.Золбаяр /тамирчин байсан/, Д.Нямдорж /эмч/ нар ажилладаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03