7 хоног “өлсгөлөн” зарлаж, бүтэн сар махнаас гарсан жүжигчин Г.Ундармаа сар шинээр хар гурилтай гэдсэн буузаар зочдоо дайлан алмайруулжээ

2019-12-29 2362 0

Жүжигчин Г.Ундармааг өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх совестьтой хэмээн үнэлэх хүн цөөнгүй бий. Тэр ч хэрээрээ тус хамтлагийн уран бүтээл энэ зэрэгтэй явдаг байж болох юм. Нэг үе Г.Ундармаад сайхан хүүхэн, царайлаг нууц амраг гээд дандаа “Мисс“ дүр оногддог, тэр ч түүндээ гаргууд сайн зохидог байлаа. Дээр нь дуулж, бүжиглэх гээд авьяастайг хэлэх үү. Жинхэнэ үзэгчдийг тэр дундаа эрчүүдийг ханаруулдаг байлаа. Харин сүүлийн үест тэрээр залуу жүжигчиддээ “Мисс“ дүрээ өгч, голдуу сайн эхнэр, ээжийн дүрд тоглох болсон. Энэ нь шинэ үеэ дэмжсэн бас түүний нас хийгээд жин нэмэгдсэнтэй холбоотой биз. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг хэмээн түүнийг үнэлсэн нь үүнтэй холбоотой хэрэг. Гэтэл “Өнгөт инээд“ бус “Өнгөт нойрны эм“ болон хувирч хошин урлагийн тайзнаас уруугаа өнхөрч яваа хамтлагийн ганц “Мисс“ жүжигчин болсон Өлзийхүү өнө удаан жилийн турш үргэлжид “Мисс“ дүрдээ нам суусаар байгааг гярхай үзэгчид хэдийн олоод харчихсан яагаад ч зохихгүй байгааг нь бас уруудах болсны шалтгаан болгон харж байна. Энэ ч яах вэ, урлаг судлаач мэргэжлийн улсынх нь мэдэх ажил биз. Харин сүүлийн үед жүжигчин Г.Ундармаа “Мисс” дүрдээ тохирохын тулд тун их хөдөлмөрлөж байгаа гэнэ. Тэрээр бүтэн долоо хоног уснаас өөр зүйл хэлэн дээрээ тавилгүй өлсгөлөн зарлаж, дараа нь жимс ногоохон амсан бүтэн сарын турш мацаг барьсан аж. Үүнийхээ хүчинд жин хаян улам гоёмсог болсон түүний зураг сонин сэтгүүлийн нүүрийг чимэх болов. Тэрээр мөн сар шинийн баярын үеэр гэрт нь ирсэн зочдыг алмайруулж орхисон гэнэ.

Учир нь тэрээр зочдоо гэдсээр хийсэн хар гурилан буузаар дайлжээ. Цагаан сараар хамаг л өнгөтэй өөдтэйгөө гийчиддээ барьдаг уламжлалдаа хэт автсан Монголчуудын хувьд энэ “цочир“ хэрэг биз. Зочид нь хэдий их гайхсан ч түүний хийсэн гэдсэн буузыг сониучирхан бас амтархан зооглосон гэнэ лээ. Ийм зоог бэлтгэх болсны учир нь жүжигчин бүсгүй жингээ хаяхын тулд эрүүл зөв хооллолтын хичээлд суун номын дуу сонссоных гэнэ. Түүнийгээ ч амьдралдаа хэрэгжүүлэн бүдүүн ширхэгтэй хар гурил, жимс ногоо, загас, тахиа, адууны мах хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болоод байгаа аж.

“Монголчуудын амьдрал” 2011 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04