АН-аас дэвшигчид нэрээ татсаар байна

2024-05-22 2411 0

Нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх ажиллагаа 20-ны өдөр явагдсан. Тэр дунд АН-аас нэр дэвшүүлэх ажиллагаа нэлээд ширүүн уур амьсгал дунд явагдаж, өчигдөржин гомдсон нэр дэвшигчид нь бужигнаж өнгөрөв.

Тэр дунд АН-ын залуус гэгддэг наяад оныхон нэлээд хэл ам таталж байлаа. Ц.Жадамба, П.Галиндэв, М.Чимиддорж, Н.Жавзанпагма, П.Нүрзэд, Л.Отгонцэцэг, Х.Номингэрэл нар нэрээ татаж, татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

З.Нарантуяа 2 дугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханы тойрогт дэвшүүлсэнд уурлаж намаасаа гарахаа мэдэгдсэн бол Г.Уянга ч “Нэр дэвшинэ” гэж АН-д өгсөн 16 сая төгрөгөө намын даргаасаа нэхэмжлэв.

Мөн Либерти Амраа гэгддэг Д.Амартүвшин ч саяхан АН-д элсэж жагсаалтад гайгүй дээгүүр жагсана гэж хүлээж байсан учир өчигдөр “Хулхидуулчихлаа” хэмээн жиргээд явж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10