Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна

2024-05-16 1409 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна.  Тав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбээр жилийн хугацаанд гурав дахь удаагаа Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж буй нь энэ.

Энэ онд Орос, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа юм. Путин Ши Жиньпинтэй уулзаж олон талын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн гала тоглолтыг үзэж сонирхсоныхоо дараа Оросын алс Дорнодтой хиллэдэг Харбин хотод зочилж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумуудад оролцоно.

Украины дайн эхэлснээс хойш Орос, Хятадын харилцаа илүү гүнзгийрсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын гол сэдэв Украины дайн байх бөгөөд дараа нь Ойрхи Дорнод, тэр дундаа Газын хямралын талаар байр сууриа солилцох юм. Орос, Хятад улсууд стратегийн түншлэлээ шинэ түвшинд ахиулж, гадаад бодлогын уялдаа холбоог сайжруулах зорилготой гэж айлчлалынхаа өмнө Ерөнхийлөгч Путин Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүнчлэн төрийн тэргүүнүүд худалдаа, аюулгүй байдал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарна гэж мэдээлж байна. Үүнд аж үйлдвэр, өндөр технологи, сансар судлал, цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацийн салбарт хамтран ажиллахад анхаарал хандуулахаар төлөвлөж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24