“Бичин гарагийн хаант улс” кино 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ

2024-05-14 995 1

“Бичин гарагийн хаант улс” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ.

“XX зуун”, “Дисней” компаниудын бүтээл болох уг кино нь энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногийн орлогын үзүүлэлтээрээ “Dune: Part Two” кино /81.5 сая ам.доллар/, “Күнфү Панда 4” /58.3 сая ам.доллар/ кинонуудын дараа гуравдугаарт бичигдсэн байна.

Канадын жүжигчин Райан Гослинг гол дүрд нь тоглосон “The Fall Guy” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийх үеэрээ төсөөлж байснаас бага орлого олсон гэдгээс дүгнэхэд, кино урлагийн салбар 2023 оны “Барбенхеймер”-ийн түүхэн амжилттай харьцуулахад энэ зун томоохон уналтад орох төлөвтэй байна. Ийм үед “Бичин гарагийн хаант улс” олон улсын зах зээлээс 129 сая ам.долларын орлого олжээ.

Энэ кино бол 1968 онд дэлгэцнээ анх гарсан “Бичин гараг” франчайзын 10 дахь кино юм. “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедиан хэлэхдээ, энэ франчайз хэзээ ч эрчээ алдаж байгаагүй, ийм урт хугацааг туулсан франчайз маш цөөхөн байдаг гэлээ.

“The Fall Guy” кино 13.7 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд уг кино эхний хоёр долоо хоногтоо 49.7 сая ам.долларын орлого олжээ. Харин Америкийн жүжигчин Зендеягийн тоглосон “Challengers” 4.7 сая ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдсэн байна. Гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн уг кино нийт 38 сая ам.долларын орлого олжээ.

1. “Kingdom of the Planet of the Apes” 56.5 сая ам.доллар

2. “The Fall Guy” 13.7 сая ам.доллар

3. “Challengers” 4.7 сая ам.доллар

4. “Tarot” 3.45 сая ам.доллар

5. “Godzilla x Kong: The New Empire” 2.5 сая ам.доллар

6. “Unsung Hero” 2.25 сая ам.доллар

7. “Kung Fu Panda 4” 2 сая ам.доллар

8. “Civil War” 1.8 сая ам.доллар

9. “Star Wars: Episode 1 – The Phantom Menace” 1.5 сая ам.доллар

10. “Abigail” 1.1 сая ам.доллар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-07

Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их ба

2024-07-07

Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-02