Засварын ажлаас шалтгаалан 10-13-ны өдрүүдэд зам хаах байршлууд

2024-05-08 1245 0

Ойрын өдрүүдэд хийж буй зам засварын ажлаас шалтгаалан тодорхой байршлуудад замыг хэсэгчлэн хааж байгаа. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андууд төвийн уулзвараас Улаанбаатар Төмөр Замын Төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.

Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулах юм.

Иймд иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08