Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

2024-04-19 1427 0

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Гэвч уг төсөл сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

Өглөө босоод ирэхэд л нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан хуулийн төсөл болгочихдог юм, сүүлийн найман жилд энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй.

Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Одоо болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна.

Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл алга. Бид саяхан орон нутагт томилолтоор очсон. Очсон бүх аймаг, сум гамшигт өртсөн байдалтай байна. Энэ тоон мэдээлэл бүгд буруу. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сүүлийн хоёр жилд хоёр сая мал хоргодсон байхад хуульд оруулж ирсэн мэдээлэл нь худлаа байна.

Энэ бол зөвхөн цаг агаарын нөхцөл байдлаас болоогүй. Засгийн газраас малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй балаг нь одоо гарч байна.

Малчдын зүгээс ганц л юм шаардаж байна. Энэ түүхэнд байгаагүй гамшгийн хохирлыг нэг удаа барагдуулж өгөх, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх л шаардлага тавьж байна. Гэтэл та нар чадахгүй ээ, хоршоолол болж, зээл ав гээд байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Та хаанахын бодлого ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Манай улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх бодлогын хүрээнд хуулийн төсөл оруулж ирсэн.

Малчдыг жаахан чинээлэг болгоё гэхээр уурлаад байх юм. Өнгөрсөн хугацаанд малчдын авсан зээл нь цас зудын хүндрэл үүссэнээс болоод төлөхөд хүндрэлтэй байгаа учир үүнд дэм болох үүднээс ийм хуулийн төсөл оруулж ирсэн. Хоршоонд нэгдэх нь малчны сайн дурын үндсэн дээр хийгдэх зүйл. Бүх малчид үүнд нэгдэхгүй.

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18