АН-ын амлалт: Цалингийн доод хэмжээ 3 сая төгрөг

2020-03-24 873 0

Ардчилсан нам “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа: “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ.

Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй.


Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах болом­жийг бүрдүүлнэ” гэв.
Тус мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа, ТББ, холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, эрдэмтэн, судлаач зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03