Д.Ганбат:Г.Батхүү агсны хэрэг дээр гаднаас мөрдөгч урих хэрэгтэй, Хэн түүнийг “тангаргийн буг” гэдэг байлаа

2024-04-11 1715 0

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хэлэлцэх асуудлаар санал хураалгахын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Ингэхдээ тэрбээр:

-“Ардчиллын бэлгэ тэмдэг С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө босч ирдэг. Ар гэрийнхэн нь тус хэргийг нууцаас гаргахыг хүсдэг. Олон улсын мөрдөгчдийг урьж ажиллуулах хэрэгтэй. Дараа нь УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна.

Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг “тангаргийн буг” гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотнын мөрдөгчдийг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайч нарын МАН ивээлдээ авсан шүү” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал оруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомб

2025-06-10