“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Шалгарсан уран бүтээлчдийн жагсаалтыг толилуулья.
- Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч – Чойнхорын Найдандорж Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
- Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч – Шагдарсүрэнгийн Гүрбазар Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн
- Шилдэг хөгжмийн зохиолч – Шатарын Өлзийбаяр Соёл Урлагийн Их Сургуулийн багш Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч
- Шилдэг продюсер – Дашдамбын Ширмэнтуяа Үндэсний Урлагийн Их Театрын дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин
- Шилдэг удирдаач – Эрдэнэбаатарын Мөнхбаяр Үндэсний Урлагийн Их Театрын удирдаач, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
- Шилдэг бүжиг дэглээч – Хатанхуягийн Хашхүү Үндэсний Урлагийн Их Театрын Бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
- Тайз, дэлгэцийн шилдэг зураач – Будын Анхбаатар Про Театрын найруулагч, зураач
- Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин – Цэгмэдийн Төмөрхуяг Про Театрын жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин
- Шилдэг дуучин – Баасансүрэнгийн Энхнаран Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
- Шилдэг бүжигчин – Энхтуяагийн Амаржаргал “Амка данс студи”-ийн бүжигчин
- Шилдэг хөгжимчин -Ганхуягийн Солонго Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол хөгжимчин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
- Шилдэг судлаач – Лувсанноровын Эрдэнэчимэг Монгол Улсын Консерваторын багш, Доктор/Sc.D/ Профессор
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:
- Ном хэвлэлийн шилдэг бүтээл – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Соёл судлалын үндэс” бүтээл
- Архитектурын шилдэг бүтээл – “Их Хуралдай Орд Өргөө” цогцолбор, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Дэмбэрэлийн Төртогтох
- Дизайны шилдэг бүтээл – “Урьхан Брэнд”, “Урьхан Брэнд 2023” коллекц
- Гэрэл зургийн шилдэг бүтээл – Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа “Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” Гэрэл Зураг Танин Мэдэхүйн Цуврал
- Дүрслэх урлагийн шилдэг бүтээл – Уран барималч Түмэннастын Даваасамбуу “Монгол Эр Хүн” Хүрэл баримал
- Цахим шилдэг бүтээл – Уран бүтээлч Очирсүрэнгийн Батхолбоо “Соёл, Боловсролын Интерактив Контент”
- Хувцас загварын шилдэг бүтээл – Уран бүтээлч Батжаргалын Ганбаатар “Үүлэн Цуврал” коллекц
- Соёлын өвийн шилдэг бүтээл – Централ телевизийн “Монгол Өв Соёл” виртуал үзмэр
- Дуу хөгжмийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Эрдэнэбаатарын Шүтээн “Rising Sun” Пянз, Цомог “Райязан Саан”
- Тайз, дэлгэцийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Тогтбаатарын Амартүвшин “Хүннү Гүрэн Онгод” циркийн тоглолт
- Кино урлагийн шилдэг бүтээл – Оранж Энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “Шар Гэгээ” уран сайхны кино
- Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл – Нямсайханы Тэмүүлэн “Хөг-Жим Тээгч” төсөл
- Зар сурталчилгааны шилдэг бүтээл “АПУ” ХК, “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” нөлөөллийн аян
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй