Монгол улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

2020-03-26 1709 0

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж, Монгол улсад коронавируст халдварын тохиолдол нэгээр нэмэгдсэнийг мэдэгдэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Стамбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууссан. Энэ дундаас нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэв. Ингэснээр Монгол улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.

Монгол Улсад бүртгэгдсэн “COVID 19”-ийн тохиолдлууд:

-Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол бүртгэгдэв.

-Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илрэв.

-Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн илрэв.

-Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илрэв.

-Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор дөрвөн иргэнээс коронавирус илрэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06