ОХУ-аас Монголд нийлүүлж буй шатахууныг тогтвортой байлгах хэлэлцээрийг байгуулахаар санал солилцож байна

2024-02-21 1909 0
Засгийн газраас өнгөрсөн сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг томилсон. Дэд сайд Б.Уянгаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 19-нд Москва хотноо Роснефть компанийн удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтын үеэр манай талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцэж, Роснефть компанийн зүгээс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцжээ.

Мөн тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцсэн байна.

Хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх ач холбогдолтой. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10