Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна

2020-03-25 1194 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авахаар шийдвэрлэжээ. Манай улс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.  

Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хийх юм.

Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай  13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03