Б.Жавхлан: Манай улс 2024, 2025 онд ямар нэгэн бондын өр төлөх хуваарьгүй болсон

2023-12-13 2903 0

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн аравдугаар сард “Евро” бондын 500 сая ам.долларыг өөрсдийн эх үүсвэрээр буюу Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн эргэн төлөлтөөр төлж дуусгасан. Одоо 10-аадхан хоногийн дараа Хөгжлийн банкны “Самурай” бондын эргэн төлөлт хийнэ. Ингэснээр Монгол Улс 2023 онд тэрбум гаруй төгрөгийн бонд, хүүгийн төлөлт хийсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байна.

Түүнчлэн 2024 онд эргэн төлөгдөх “Хуралдай” бонд, 2026 онд эргэн төлөгдөх “Номад” бондыг дахин санхүүжүүлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн.

Ингэснээр манай улс 2024, 2025 онд ямар нэгэн бондын өр төлөх хуваарьгүй боллоо. Тиймээс бид 2026 он хүртэл валютын нөөц бүрдүүлэх боломжтой болж байна. Ингэснээр бид эртдээ гэхэд 2029 онд бүх бондын төлбөрийг барагдуулж дуусна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24