Монгол улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцаажээ

2020-03-24 1346 0

“Алтанбулаг” боомтын орох чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас гуравдугаар сарын 24-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд: 

-Ачааны 25 авто машинаар 28 зорчигч /Монгол-10, гадаад-18

-Албаны 4 машинаар 15 зорчигч /үүнээс Монгол-6, гадаад-9/

-Бусад суудлын 5 авто машинаар 8 /Монгол-8/ зорчигч

-Явганаар 38 зорчигч /Монгол-38/,

Нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 89 зорчигч хил нэвтэрсэн бөгөөд тус алба нь зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж /албаны болон ачааны автомашины жолоочоос бусад нийт 46 зорчигчоос/ сэжигтэй тохиолдлоор эмчлэн тусгаарлахаар 4 зорчигчийг Дархан-Уул аймаг руу, хоёр зорчигчийг Орхон аймаг руу тус тус шилжүүлсэн.

Үлдсэн 40 зорчигч болон өмнөх шөнө орж ирж хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөнд байрлаж байсан 2 зорчигч, нийт 42 зорчигчийг Орхон аймаг руу ажиглалтад авахаар шилжүүлжээ.

Албаны зорилгоор хил нэвтэрсэн 15 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн байна.

Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 3 тээврийн хэрэгслийн 5 жолооч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 жолооч /гадаад/-ыг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад шилжүүллээ. 

Дээрх хугацаанд “Алтанбулаг” боомтын гарах чиглэлээр:

-Ачааны 12 авто машинаар 12 зорчигч /Монгол-2, гадаад-10/

-Албаны 4 машинаар 14 /үүнээс Монгол-6, гадаад-8/

-Бусад суудлын 6 авто машинаар 9 /Монгол-5, гадаад-4/

-Явганаар 1 гадаад зорчигч нийт 22 тээврийн хэрэгсэл болон явганаар-36 зорчигч нэвтэрсэн бөгөөд эдгээрээс Монгол улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцааж бусад жолооч, зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч хилээр нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15