АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

2020-03-24 863 0

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдлаа. Хуралд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйг мэдэгдсэн юм. 

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: “COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ын Засгийн газраас  эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна” гэлээ. 

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс мөн мэдээлэл хийв. Тэрээр, “НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ тусламжаар хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчтай хүүхдүүдэд халдвараас сэргийлэх талаар бодит мэдээлэл хүргэх, сэтгэл зүйн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах талаар мэдээлэл хүргэх болно. Үндэсний хэмжээнд гар угаах томоохон кампанит ажил явуулна. Сургууль, цэцэрлэгийн гар угаах орчин нөхцөлийг сайжруулах болно.

Хүүхдүүд гэртээ үлдэж байгаа. 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байх болсон учир энэ хүүхдүүдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг ДЭМБ, Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран хийж байна. Хүүхэд эргээд сургууль, цэцэрлэгтээ ороход багш нар болон хүүхдүүдэд өгөх мэдээлэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдлыг ханган ажиллах болно” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно” гэлээ. 

АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд зориулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19

Наадмын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-07

Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их ба

2024-07-07