Б.Чойжилсүрэн: Ирэх оноос эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг Засгийн газарт танилцуулсан

2023-10-02 1594 0

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэх тухай удаа дараа ярьж байна. Магадгүй, 2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тухай яригдах байх.

Нэмэгдэхээс өөрцгүй асуудал ч цар тахал, дайны дараа иргэдийн орлого нэмэгдээгүй байгаа учир шууд өсгөх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээр сарын 1-ээс нэмэх тухай асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Гэхдээ иргэдийн орлого баталгаажсаны дараа нэмэх нь зүйтэй гэж үзсэн. 

Дорнодын цахилгаан станцын ажлыг дуусгахад шаардлагатай 36 тэрбум төгрөгийн санхүүжилт суусан. Мөн Амгалангийн дулааны станц 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад орох байх. Баруун аймгуудын дулааны цахилгаан станцуудыг хийх ажил үргэлжилж байна. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл 2024 оны төсөв дээр суусан. Тавантолгой цахилгаан станцын тендерийг зарласан.

Энэ өвөл сэтгэл тайван байж болно. 110 мвт-ын нөөц гарна гэж тооцоолсон. Сайжруулсан түлшний нөөц хангалттай байгаа” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10