МАН мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд дангаар оролцох шийд гаргажээ

2020-03-24 1145 0

МАН-ын Бага хурлын V хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд аль нэг намтай эвсэхгүй дангаар оролцох шийдвэр гаргажээ.

Улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулсан тус хуралдаанд Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцжээ.

Хуулийн заалтаар сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны дотор улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ илэрхийлдэг. COVID-19 халдварын улмаас дахин бага хурал хийгээд байх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас сонгуульд эвсэл болж оролцох эсэх асуудлыг хэлэлцэн ийнхүү шийдвэрлэжээ. 

Харин МАН-ын ХМОНХХэлтсийн мэдээлж буйгаар сонгуульд нэр дэвшүүлэх журмыг хэлэлцээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10