“Ардын хүү” О.Пүрэв агсны гэр бүл байртай болжээ

2023-09-26 1114 0

Олноо “Ардын хүү” нэрээрээ танигдсан Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг О.Пүрэв агсны сүүлийн хүслийг биелүүлэхээр дэвжээний нөхөд нь гэр бүлийг нь орон сууцтай болгох хандивын аяныг өрнүүлсэн.

Нэг сарын хугацаанд нийт 87 сая төгрөг цугларснаар гэр бүлийг нь шинэ орон сууцанд оруулахаар болсон байна.

О.Пүрэв агсан 1991 онд Төв аймагт төрсөн бөгөөд ханийнхаа хамт ундаа ус зарахаас эхлэн амьдралын төлөө цуцалтгүй тэмцэж явсныг бид мэднэ. Тэрбээр 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр, 2007 оноос холимог тулаанаар хичээллэн “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсийн эзэн, 2014 оны Монголын “UFC MGL-1”-ын 57 кг-ын аварга болсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22