Фортуна Батбаярын охин Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч боллоо

2023-09-26 900 0

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан сонгогдлоо.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган 2023.09.25-ны өдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсныг дээд чуулганаар баталлаа.

Монгол Улсын алс хязгаар, өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн итгэлээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Батбаярын Жаргалан таны эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог манлайлах үйлсэд тань Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс амжилт хүсье!

Ачааны хүндийг үүрэх эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг түүнд ирлээ.

Ардчилсан нам

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05